• +976 88013669
  • newideainnova@gmail.com
  • Монгол улс,Улаанбаатар хот,Хан-уул дүүрэг 23-р хороо,Нүхт виллаж

МЭНДЧИЛГЭЭ

Сурагчдад англи хэл, мэдээлэл технологи, язгуур өв соёл, уламжлалын  суурийг   хослуулан эзэмшүүлэх “Холимог систем”-г менежментээ болгосон “Шинэ санаа иннова” бүрэн дунд сургууль маань үйл ажиллагаагаа явуулаад гурав дахь жилээ угтлаа.   Энэ хугацаанд, бид “Өвөг, дээдсээсээ уламжилж ирсэн өв соёлоо орчин үетэйгээ   интеграцчилж, судалж, инновац бүтээдэг сурагчдыг бий болгох эрхэм зорилгыг өмнөө   дэвшүүлэн ажиллаж байна.

Хос хэлээр ерөнхий эрдмийн хичээлүүдийг цогцоор нь олгох мэдлэг,туршлагатай багш нараас бүрдсэн   “Шинэ санаа иннова”   сургуульд   1-12р ангийн  сурагчид суралцаж байна.  Манай сурагчид нь Англи хэлийг хэрэглээний түвшинд сурч, Монгол   өв   соёлоо   танин   мэдэж,   холимог   системээр   тэнцвэртэй,   цэгцтэй мэдлэгийг авч байгаа нь хос хэлээр   сургалтыг   явуулж   байгаагын эхний үр дүн юм.   Тухайлбал,  сургуулийнхаа гадна барьсан Монгол гэрт хүүхдүүдийн танин мэдэхүйг тэлж, тэдний авъяас, сонирхол түшиглэсэн бүтээлч чадварыг   дээшлүүлэх хөтөлбөртэй өв соёлын хичээлүүдээ явуулдаг.  Мөн мэдээлэл технологийн хичээлээс хүүхдүүд робот технологийг хамгийн их   сонирхож, судалдаг.   Энэ хичээлээ өв уламжлал болон шинжлэх ухааны хичээлүүдтэй уялдуулан хүүхдүүдээ зааж, тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, бие даах чадварыг төлөвшүүлэхийг бид зорин ажиллаж байна.  Тиймээс ч манай сургуулийн сурагчид хэд хэдэн удаагийн бие даасан үзэсгэлэн гаргаад байна. 

2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилд манай сургууль хүүхэд нэг бүрийн ахиц, амжилтыг дэмжихийг зорьж, “Хүүхэд нэг бүртэй тулж ажиллая” уриатай ажиллалаа.  Хүүхэд бүрд хичээлийн давтлагын хуваарь гарган өгч,  математик, англи хэл, монгол хэлний хоцрогдолгүй боллоо. Ингэснээр, үндсэн хичээлийн цагтаа хүүхдүүдийн сурах сонирхол нэмэгдэж, хичээлдээ идэвхтэй оролцдог болсон нь багш, сурагчдын хичээнгүй хөдөлмөрийн үр дүн юм. Манай сургуулийн сурагчид нь бага, дунд, ахлах гэсэн ялгаатай агуулгаар “Робот  кодингийн хөтөлбөр”-т хүүхэд бүр хамрагддаг бөгөөд олон улсын Робот кодингийн чансааны болон нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Лион роботын тэмцээнүүдэд  амжилттай оролцож 2 жил дарааллан алт, мөнгө, хүрэл медалиуд хүртлээ. Хүүхдүүд маань амжилтдаа урамшин энэ зун ахин олон улсын “Робот челленж” тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Манай хамт олон, өнгөрсөн хичээлийн жилүүдийн ололт амжилтаа бататгаж, алдаа оноогоо засч сургуулийн орчны аюулгүй байдлыг бүтээмж, инновацтай хослуулахаар хөтөлбөрөө боловсруулж байна. Багш нарынхаа бүтээмжийг дээшлүүлэхээр судалгааны ажил,  сургалтуудыг төлөвлөн, хүүхэд бүртэй тулж ажиллаж, авьяасыг хөгжүүлэхээр дугуйлангуудаа улам чанаржуулах зорилт тавин ажиллаж байна.  Сургалтын үр дүнд шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг болох “Сурагч болон эцэг эх асран хамгаалагч, сургуулийн хоорондох гурвалсан харилцаа”-г цаашдаа ч идэвхтэй байлгаж өв тэгш Монгол иргэнийг  төлөвшүүлэхэд хамтдаа хичээнгүйлэн зүтгэх болно.  Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эх асран хамгаалагч,хамтрагч байгууллагууд, гал цогтой хичээнгүй сурагчдадаа хичээлийн жилийн мэнд дэвшүүлье.

 “Шинэ санаа иннова” сургуулийн Захирал багш

О.Жавхлан

МАНАЙ ХАМТ ОЛОН